Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний таван сарын байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Үүнээс онцлоход Бүртгэлтэй ажилгүй иргэд тавдугаар сарын эцэст 33.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 мянган хүн буюу 5.2 хувиар өссөн байна. Түүнчлэн ажиллагсдын цалингийн зөрүү их байгааг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг онцоллоо.
Түүнчлэн улсын дундаж цалинг эдийн засгийн салбараар ангилж үзэхэд уул уурхайн салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр байгаа бол зочид буудал, үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин хамгийн бага байна.
33 мянган ажилгүй иргэн байна | ||
Үзсэн: 2106 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.