
ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд өчигдөр Япон улсаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтад төслийн хэрэгжиж буй явцтай танилцахаар ирсэн Дэлхийн эрүүл мэнд, анагаах ухааний үндэсний төвийн ерөнхий захирал Уцуноми Осами, Хүний нөөцийг чадавхжуулах хэлтсийн захирал Хашимото Чиуоки нар болон төслийн богино хугацааны мэргэжилтэн Накажима, Такахаши, төслийн зөвлөх Охара, төслийн зохицуулагч Надо, ЭМСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд байлцжээ.
Хоёр тал төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр 2 жилийн хугацаанд хийгдсэн үйл ажиллагаанууд болон цаашид хийгдэх үйл ажиллагаа, анхаарч ажиллах асуудлуудыг харилцан ярилцжээ.
Төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр Япон улсаас ирсэн төлөөлөгчидтэй уулзжээ | ||
Үзсэн: 1128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.