Хятадын Тяньжин хотод Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Спортын 22 төрөлд 262 багц медалийн төлөөх өрсөлдөөнд Зүүн Азийн бүст хамааралтай есөн орны баг тамирчид оролцож байгаа юм. Манай улсаас спортын 16 төрөлд 130 гаруй тамирчин оролцож байна. Өнөөдрийн байдлаар манай баг тамирчид гурван мөнгө, 11 хүрэл нийт 14 медаль хүртээд байна. Тухайлбал, 5000 метрийн гүйлтэд гавьяат тамирчин Б.Сэр-Од, таэквондогоор Г.Оюун-Эрдэнэ, хүндийг өргөлтөөр Н.Баярмаа нар мөнгөн медаль хүртсэн. Харин Сандо боксоор Н.Батпүрэв, С.Амаржаргал, Х.Хатанбаатар, Б.Мөнх-Амгалан, Ш.Сүрэнхорлоо, эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтэд Г.Хишигсайхан, эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Н.Мөнхбаяр, таеквондогоор М.Түмэнбаяр, У.Ханд, П.Тэмүүжин, буудлагад эрэгтэйчүүд багаараа хүрэл медалийн эзэн боллоо. Зүүн Азийн наадам энэ сарын 15- нд өндөрлөх юм.
Манай тамирчид 14 медаль хүртлээ | ||
Үзсэн: 1907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.