Эдийн засагчид “Ажилтай, орлоготой дундаж давхрагыг бий болгосноор эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй байлгаж чадна” хэмээн үздэг. Тэгвэл энэ зорилгын хүрээнд иргэдийн бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр нийслэлийн хэмжээнд хэрэгжээд хоёр жил гаруй хугацааг үдлээ.
Иргэдэд банкнаас бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй зээл авах боломж олгодог энэ хөтөлбөр нийслэлийн алслагдсан Багахангай дүүрэгт хэрхэн хэрэгжиж буй талаар сонирхов.
Тэгэхэд дээрх дүүргийн 5500 иргэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд бага хүүтэй зээл авчээ. Тэдний нэг өдгөө 80 насыг илээж буй Чанцал гуай юм. Тэрбээр ХЗХ-нд гишүүнээр элсэж сарын 1.2 хувийн хүүтэйгээр гурван сая төгрөгийн зээл авч, хүүхдүүдтэйгээ хүүхдийн гутлын жижиг үйлдвэр байгуулан ажиллуулж байна. Ингэснээр тэтгэвэрээс өөр орлогогүй байсан буурай тус бизнесээ эхлүүлснээр санхүүгийн эрх мэдэлтэй болсондоо баяртай байна.
| Багахангай дүүрэгт бичил бизнес хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз