Гааль, татварын ерөнхий газрын дэргэд татварын ногдол, өр дуудлагын төв өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Тус төв нь татвараа төлөөгүй болон татвараа гүйцэт өгөөгүй аж ахуйн нэгжтэй холбогдож иргэнийхээ үүргийг биелүүлэхийг шаардах гэнэ. Мөн холбогдох хуулийн зөвөлгөөг өгөх юм байна. Ингэснээр татвар төлөлт хэд дахин нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна.
Энгийн жишээ хэлэхэд оршин суугчид байрныхаа мөнгийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд утсанд нь мессеж ирдэг. Үүнтэй адил татвараа гүйцэт төлөөгүй аж ахуйн нэгжүүд рүү дээрх төвөөс утас цохиж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардах юм. Нийслэлийн хэмжээнд 33 мянга гаруй аж ахуйн нэгж татвар төлдөг. Тэдний 15 хувь нь жижиг татвар төлөгч буюу жилд тус бүр сая орчим төгрөг улсын санд төвлөрүүлдэг байна.
| Гааль, татварын ерөнхий газрын дэргэд шинэ төв нээгдлээ | ||
| Үзсэн: 1147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз