Шууд Chart

Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болно

2016-06-16 17:07:24

АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт ирэх даваа, мягмар гаригт Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагуудын төлөөлөл Европын холбооноос оролцож бүс нутгийн хүнсний аюулгүй байдлын олон чухал асуудлуудыг хэлэлцэх юм.

Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэж байгаа.

Хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, хүнсний аюулгүй байдлын түвшинг тогтвортой байлгах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх зэрэгт түлхүү анхаарал хандуулан ярилцах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй