Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Улаанбаатар хотын газрын наймаатай холбоотой баримтуудыг дэлгэлээ. Тэгэхдээ 2012 оныг хүртэл нийслэлд олгогдсон ч одоо зөвшөөрлийг нь цуцлаад байгаа 200 гаруй газрыг танилцуулсан юм.
Хотын төвийн нэг газар 24 тэрбум төгрөгт хүрдэг жишээг энэ хавар харуулсан. Тэгвэл өмнөх засаг дарга нарын захирамжаар олгосон газрыг энэ жишгээр дуудлага худалдаанд оруулсан бол Улаанбаатар хотын 52 жилийн төсвийг бүрдүүлэх хэмжээний мөнгө хуримтлах байж гэсэн харуусал тээснээ нуух юун. Иймд Улаанбаатар хотод газрын дайн болж байна гэж хэлж болно. Учир нь газрын наймаагаар, газрын зөвшөөрлөөр 20 гаруй жилийн турш мэргэшсэн хэсэг бүлэг хүн эрх мэдлээ, газрын наймаагаа эргүүлэн авахын тулд улайран дайрч байна гэдгийг ч хотын дарга хэлэв.
| Нийслэл дэх газрын төлөөх дайн | ||
| Үзсэн: 1794 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз