Шууд Chart

Энэ сонгуулиар 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэнэ

2016-06-16 17:51:43

Сонгуулийн саналын хуудас хэвлэх ажлыг “Мөнхийн үсэг” компани хариуцаж, “Сонгуулийн ерөнхий хороо” хүргүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг хариуцаж байна. Мөн үүнд намуудын төлөөллүүд хяналт тавьж, цагдаа, тагнуулын байгууллага давхар ажиллаж байгаа юм.  Өнөөдрийн байдлаар таван аймгийн саналын хуудсыг бүрэн хэвлэж, гурван аймагт нь хүргээд байгаа бөгөөд ирэх долоо хоногт хэвлэх, тээвэрлэх, хүлээлцэх ажил бүрэн дуусах гэнэ.

Энэ сонгуулиар 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэнэ. Энэхүү 595 төрөлд аймгийн иргэдийн хурлын тойргийн тооноос  хамаарч өөр өөрөөр хэвлэж байгаа аж. Мөн нийт саналын хуудасны 10 орчим хувь нь шилжин ирж байгаа иргэдийн санал байх нь ээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ сонгуулиар 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэнэ   
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй