Шууд Chart

“Худалдаа хөгжлийн банк” одоогоор 20 гаруй мянган иргэний хүсэлтийг бүртгэжээ

2016-06-16 18:00:47

Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын 1072 ширхэг хувьцааны 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийн дагуу иргэдийн хүсэлтийг арилжааны банкуудад бүртгэх ажил идэвхитэй өрнөж байна.

Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжын төв, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран энэ үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх талд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд “Худалдаа хөгжлийн банк” 20 гаруй мянган иргэний хүсэлтийг бүртгэж авчээ.

Энэ талаар тус банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболдоос тодруулахад “Өмнө нь Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт хоёр сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд 138 тэрбум төгрөг сургалтын төлбөр хэлбэрээр олгож байсан. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд 4,8 тэрбум төгрөг, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор нэг сая 200 мянга гаруй иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байдаг юм” гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Худалдаа хөгжлийн банк” одоогоор 20 гаруй мянган иргэний хүсэлтийг бүртгэжээ   
Үзсэн: 2177 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй