УИХ-ын ээлжит чуулганаар өчигдөр Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Орон нутгийн хөгжлийн санд оруулах санхүүжилтийн хэмжээний талаар Сангийн яамнаас мэдээлэл өгсөн. Яамны мэдээлснээр орон нутгийн хөгжлийн санд 270 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 38 тэрбум төгрөгийг нь дутуу олгохоор болжээ. Харин ирэх онд Орон нутгийн хөгжлийн санд 282 тэрбум төгрөгийг төсөвлөх бөгөөд энэ онд олгоогүй үлдсэн 38 тэрбум төгрөгийг бодлогын хүрээнд нэмж оруулах боломжтой аж.
Орон нутгийн хөгжлийн санд 38 тэрбум төгрөг дутуу олгоно | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.