Завхан аймгийн Улиастай сумын дундуур урсдаг Богд, Чигэстэй голын түвшин 68 см-ээр нэмэгдэж үерийн усны түвшинд хүрсний улмаас эргээсээ 15-20 метр хальж урсан голын голдирол өөрчлөгдөж, цэвэр ус, цахилгааны шугам дайрч урсан, айл өрхүүдийн суурьшлын бүс рүү орсон байна. Үүнээс болж иргэд авто машинтай усанд осолдох явдал гарчээ. Тухайлбал, иргэн Н Чигэстэй голын задгай гармаар трактортайгаа гарах гэж байгаад усанд цохиулж, осголтын байдалд байсныг ОБГ-ын алба хаагчид аварчээ. Мөн пургон авто машинтай согтуу жолооч Чигэстэй голд осолдсоныг шуурхай аврах ажиллагаа явуулан амь насыг нь аварсан байна. Түүнчлэн гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон 1.8 настай хүүхдийг олж, аав ээжид нь хүлээлгэн өгчээ.
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Оюунбаатар болон ОБЕГ-аас үүрэг чиглэлүүд өгч байгаа юм байна. Энэ хүрээнд шадар сайдын санаачилсан гарын авлага материалуудыг иргэдэд тарааж ухуулга, сурталчилгааг хийсэн нь зохих үр дүнгээ өгч байгаа гэдгийг хэллээ.
Үер усны аюул, болзошгүй гамшиг ослын үед ард иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох явдал гарч болзошгүй байгаа тул өөрийн болон бусдын амь насыг аврах анхан шатны мэдлэгтэй байх, гол усаар гарахдаа зориулалтын зам гүүрээр явах, үерийн аман дээр буухгүй байх, бага насны хүүхдээ гол руу хараа хяналтгүй явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
| Завхан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 хүний амь аварчээ | ||
| Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.