Шууд Chart

Он гарсаар дөрвөн хүүхэд голд живж нас баржээ

2016-06-20 14:25:09

Дулааны улиралд онцгой байдлын албанд гол усны үертэй холбоотой дуудлага ихэсдэг. Ойрын өдрүүдэд хур бороо элбэг байсан учраас  томоохон голуудын усны түвшин нэмэгдсэнийг онцгой байдлын газраас мэдээллээ.  

Тиймээс иргэдийг аялал зугааллага, амралтаар явахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.

Он гарсаар өнөөдрийг хүртэл 13 хүн гол усны аюулд өртөж эндэснээс 4 нь хүүхэд байгаа юм. Тиймээс иргэдийг аялал зугааллага, амралтаар явахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна. Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийт хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн ярилаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Он гарсаар дөрвөн хүүхэд голд живж нас баржээ  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй