Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхэлж, 4 хоногийн хугацаанд улс орон даяар болж үргэлжилсэн. Шалгалтын үеэр материал задарсан, хариуг худалдсан зэрэг мэдээлэл гарсан юм. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга А.Ганбатаас тодрууллаа. Тэрбээр "Шалгалтын хариу задраагүй. Гэхдээ хүүхдүүдэд буруу хариу зарж борлуулсан залилангийн хэрэг гарсан" гэлээ.
Өнөөдрийн байдлаар шалгуулагчдын бүх материалыг Улаанбаатар хотод төвлөрүүлээд засах, оноожуулах ажлыг эхлээд байна. Шалгалтын дүн оноог долоодугаар сарын 1-нд албан ёсоор мэдээлнэ.
| А.Ганбат: ЭЕШ-ын буруу хариулт зарсан залилангийн хэрэг гарсан | ||
| Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз