Шууд Chart

Ирэх баасан гарагаас Пусан руу шууд нислэг хийнэ

2016-06-20 17:02:03

Ирэх баасан гарагаас БНСУ-ын Пусан хот руу Улаанбаатараас шууд нислэг хийж эхэлнэ. Ингэснээр тус хотод болон ойролцоох бүс нутагт амьдардаг 10 мянга орчим монгол иргэний замын зардал, нислэгийн хугацаа багасч байна. Өмнө нь Сөүл хотын Инчон онгоцны буудал дээр бууж, Пусан руу 500 гаруй км хурдны гал тэрэг, автобусаар зорчин очдог байжээ. Улаанбаатар хотоос Пусан хот руу шууд нислэгийг Солонгос улсын агаарын тээврийн “Аэр Пусан” компани үйлдэх юм.

Ингэхдээ долоо хоногийн мягмар, баасан гарагт 162 хүний суудалтай  “Аэрбус 320” онгоцоор ниснэ гэж тус компанийн Монгол дахь төлөөлөгч ярилаа.  Мөн тэрбээр Улаанбаатар-Пусаны  анхны шууд нислэг энэ сарын 24-ний баасан гарагийн 13:40 цагаас хөөрнө гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирэх баасан гарагаас Пусан руу шууд нислэг хийнэ  
Үзсэн: 2115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй