Украины Дьяково боомтын хилийн шалганы албанаас Монгол Улсын 2 иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий 8 хайрцагтай нийт 29 145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхийг завдаж байгаад баригдсан тухай мэдээлэл гарлаа.
Мэдээллийн мөрөөр нягтлан үзэхэд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр уг хэрэгт холбогдсон тухай мэдээлэл хүлээн аваад байна.
Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харьяа “Техникимпорт”, “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004–2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд анх томилогдон ажиллаж байсан аж.
Ингээд 2011-2015 онд тус улсад дахин томилогдон ажиллаж байгаад 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарчээ. Одоогоор хүлээн аваад байгаа мэдээллээр түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй гэнэ.
Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чинад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоогоод байна.
Украины хилийн боомт дээр саатуулагдсан монгол иргэдийн хэрэглэсэн наалт хуурамч байжээ | ||
Үзсэн: 1347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.