Шууд Chart

Өнгөрсөн онд замын 38 осол гарч, таван хүн амь насаа алджээ

2016-06-22 16:05:14

Үйлдвэрлэлийн осол хамгийн их гардаг салбарын нэг нь  авто зам. Өнгөрсөн онд л гэхэд авто замын салбарт 38 осол гарч, таван хүн амь насаа алдсан байна. Энэ бол албан ёсны бүртгэгдсэн тоо. Үүнээс гадна үйлдвэрлэлийн осол гэмтлийг нуун дарагдуулах явдал их байгаа. Түүнчлэн иргэн үйлдвэрлэлийн осол гэмтэлд өртсөн тохиолдолд тухайн компани хангалттай хэмжээний нөхөн төлбөр олгодоггүйг Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв тодотгосон юм.

Нэмж дуулгахад, улсын хэмжээнд авто замын салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 500 гаруй компани авсан байдгаас 80 гаруй нь тогтвортой ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнгөрсөн онд замын 38 осол гарч, таван хүн амь насаа алджээ  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй