![](/uploads/201606/news/thumb/58a2a51a8c71cd4cdf32806c292ad813_x3.jpg)
Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь “Шивээ Энержи” төсөл юм. “Шивээ Энержи” төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад нийтдээ 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр төлөвлөгдөж буй аж. Төслийн хүрээнд Говьсүмбэр болон Дорноговь аймгаар дамжин нийтдээ 1300 км шугам тавигдахаас гадна Шивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортлохоор төлөвлөжээ. Төслийн хүрээнд 9240 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц баригдах бөгөөд энэ нь Монгол Улсад эрчим хүч үйлдвэрлэж байгаа цахилгаан станцуудтай харьцуулбал бараг 10 дахин илүү хүчин чадалтай байх аж. Энэхүү эрчим хүчний аварга том “мангас”-т жилдээ 34 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой юм.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
“Шивээ Энержи”-д 11 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ | ||
Үзсэн: 2996 | Mongolian National Broadcaster |