Өглөөний цайгаа тогтмол ууж хэвших нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Барууны орнуудад өглөөний цайг тогтмол ууж, үүнийгээ хэвшил болгосон байдаг. Өглөөний цай нь тухайн өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд хамгийн чухал тулгуур болдог байна. Харин манай иргэдийн хувьд дийлэнх нь өглөөний цайг ууж хэвшээгүй байдгаас ходоодны өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон.
Мэргэжлийн онцлогоос шалтгаалж тогтмол цагийн хуваарийн дагуу өглөөний цайгаа ууж чаддаггүй гэж зарим хүн тайлбарладаг ч өөрийнхөө төлөө та өглөө бүр заавал ус ууж, хөнгөн чанарын бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж МҮХАҮТ-ын Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн дарга Л.Батнасан зөвлөлөө.
| Өглөөний цайгаа ууж хэвшихгүй бол ходоод өвддөг болно | ||
| Үзсэн: 1588 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз