Шууд Chart

Нягтлангуудыг чадавхжуулах шаардлагатай гэв

2016-06-23 15:06:07

Статистик тоо баримтаас үзэхэд жилд дунджаар 6000 гаруй залуус нягтлан бодогч мэргэжлээр төгсдөг байна. Гэтэл эдгээрийн гуравны нэг нь мэргэжлээрээ ажилладаг бол үлдсэн хэсэг нь мэргэжлийн бус  өөр ажил хийдэг байна. Тиймээс нягтлан бодох бүртгэлийн боловсон хүчнийг чадавхжуулах, олон улсын түвшинд хүргэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцоллоо.

Монголын  мэргэшсэн нягтлан бодогчийн институтын гүйцэтгэх захирал н.Чимидсүрэн ингэж ярилаа.  Тэрбээр жижиг аж ахуйн нэгж, байгууллагуудад тэр бүр тогтвортой  нягтлан бодогч байдаггүй. Тиймээс нягтлан бодох бүртгэл хийж, санхүүгийн тайлан гаргадаг нэгдсэн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нягтлангуудыг чадавхжуулах шаардлагатай гэв  
Үзсэн: 3166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй