Шууд Chart

Мэдээллийн хэрэгслүүд цахимжиж байна

2016-06-23 15:45:28

Хэвлэлийн хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл- Өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 17 жил тогтмол хийж олон нийтэд танилцуулж байгаа. Нэг үгээр 1999 оноос хойших хэвлэл  мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулж, чиг хандлагыг нь тодорхойлж ирсэн. Энэ жилийн судалгаагаар манай улсад 387 хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, телевиз, радио үйл ажиллагаа явуулж байна. Харин сайтын тухайд тоо нь сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч 100 орчимд хүрсэн гэдгийг судалгааны багийн ахлагч н.Ганчимэг хэллээ.

Нийт 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4400 орчим боловсон хүчин ажилладгаас тал хувь нь сэтгүүлч, редактор байгаа юм. Мөн энэ салбарын нийт ажилчдын 53 хувь нь телевизийн салбарт ажиллаж байгаа гэх судалгаа байна. Энэ удаагийн судалгаагаар ажиглагдсан нэг зүйл бол уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо цөөрч, мэдээллийн хэрэгслүүд илүү цахимжих хандлагатай болж байгааг судлаачид онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэдээллийн хэрэгслүүд цахимжиж байна  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй