Шууд Chart

Олимпийн хороо, Скайтел компанитай хамтарна

2016-06-23 16:40:00

Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпийн 31-р наадам эхлэхэд  44 хоног үлдлээ. Хүн төрөлхтөний эв нэгдийн бэлгэдэл болох олимпийн наадамд манай улсаас энэ жил 40  тамирчин оролцоно.  Олимпод  оролцох тамирчдын ард бүхэл бүтэн баг ажиллаж байдаг. Тиймээс  Скайтел групп тэднийг дэмжих зорилгоор “Монголын үндэсний олимпийн хороо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулж, олимпийн “Алтан түнш” боллоо.

Өнөөдөр “Олон улсын олимпийн өдөр” тохиож байна. Энэ өдөр дэлхийн улс орнууд нөхөрлөл, хүндлэл, ур чадвар, шударга байдлыг бусаддаа сануулах олон арга хэмжээ зохион байгуулан өнгөрүүлдэг. Манай улс ч үүний адилаар спортын түүхэнд мөрөө гаргасан ахмад, залуу үеийн тамирчидаа алдаршуулж, ололт,  амжилтаа дүгнэхээс гадна, олимпод оролцох баг тамирчиддаа амжилт хүслээ.

Скайтел групп мэдээлэл технологийн салбартаа тэргүүлэгч, үндэсний компани учраас бүх нийтийн эрүүл мэндийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг өнгөрсөн хугацаанд хийж ирсэн. Тухайлбал, 2012 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Алтан түнш болж, Лондонгийн Олимпод оролцсон тамирчдаа дэмжиж “Амжилтын буухиа” хөтөлбөр хэрэгжүүлж  байсан юм. Тэд энэ жил “Олимпийг өнгөлье” нэртэй цэнэглэгч карт гаргаж,  энэ орлогоосоо Монголын баг тамирчиддаа санхүүгийн  дэмжлэг үзүүлэх юм байна.

 Манай улс Рио 2016-д өмнөх олимпуудаас илүү олон тамирчин оролцуулж байгаагаараа онцлогтой.  Тухайлбал 2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондонгийн олимпод тус бүр 29 тамирчин оролцож байсан. Харин энэ жилийн хувьд 38 тамирчин олимпийн эрхээ аваад байна. Үүн дээр нэмээд Азербайжаны Баку  хотод үргэлжлэх боксын тэмцээнээс манай тамирчид олимпийн эрх авах бүрэн боломжтой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олимпийн хороо, Скайтел компанитай хамтарна  
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй