Шууд Chart

Сонгуулийн автоматжуулсан системийг орон даяар туршина

2016-06-23 16:45:47

Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-ний өдрийн 12.00 цагт бүх 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж  санал авах байрандаа нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр  тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох юм байна.

Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч манайд мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сонгуулийн автоматжуулсан системийг орон даяар туршина   
Үзсэн: 1455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй