Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд 189 айлын хашаа, гэр, байшин усанд автжээ

2016-06-23 16:53:49

Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд 189 айлын хашаа, гэр байшин усанд автсан байна. Цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллээр 6, 7 дугаар сард орох хур тунадас олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.  Тиймээс үерийн эрсдлээс айл өрхийг хэрхэн хамгаалах асуудлаар өнөөдөр нийслэлийн удирдах зөвлөлийнхөн хуралдлаа.

Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас гол усны түвшин 40 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинд хүрээд байна. СБД-ийн 13-р хороонд 130 орчим айл үерт өртсөн бол БЗД-ийн 21, 27-р хорооны 32 айлын гэр байшин усанд авсан байна. Мөн  СХД, БГД, СБД-ийн нутаг дэвсгэрт үерийн аюулаас болж усанд автсан тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ.

 Усархаг бороо ирэх сард ч үргэлжлэн орох төлөвтэй байна. Энэ нөхцөлд дээрхийн адил асуудал гарахад хэрхэн ажиллах вэ. Одоо үерийн аман дээр буусан 2500 орчим айлыг нүүлгэх үү. Эрсдэл гарсан тохиолдолд  яах вэ гээд олон асуултын хариулт бүрхэг байна.

 Зөвхөн үерийн эрсдэлтэй газарт буусан айлууд гэлтгүй далан суваг бөглөрснөөс болж үерт гэр байшин үерт автсан тохиолдол ч багагүй гарч байна. Тиймээс цаашдаа үер усны эрсдлээс урьдчилан сэргийлэх, гэнэтийн аюул тохиолдоход онцгой байдлынхан шуурхай ажиллах тал дээр анхаарах шаардлагатай байгааг нийслэлийн удирдах зөвлөлийн гишүүд санууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийн хэмжээнд 189 айлын хашаа, гэр, байшин усанд автжээ  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй