Он гарснаас хойш хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Тэр дундаа авто машин хулгайлсан 119 хэрэг гарсны 106 хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн бол 13 машин олдоогүй байна. Эдгээр хэргүүдийг бүлэг, зохион байгуулалттай этгээдүүд хийх болжээ.
Түлхүүрээ машиндаа орхиж буух, дохиолол байхгүй байх, гэрэлгүй, хүнгүй газар удаан хугацаагаар орхиж явахыг хулгайчид андахгүй.
Хулгай хийдэг хүмүүс иргэдийн сул талыг маш сайн анзаардаг болохыг санах хэрэгтэй. Түлхүүрээ машиндаа орхиж буух, дохиолол байхгүй байх, гэрэлгүй, хүнгүй газар удаан хугацаагаар орхиж явахыг андахгүй. Дээр нь өөрсдөө түлхүүр тааруулах, цонх хагалах зэргээр таны машиныг авч явж байна. Тиймээс өнөөдөр Цагдаагийн байгууллагаас жолооч нарт сэрэмжлүүлэг өглөө. Зарим тохиолдолд жолооч нар согтуу байхдаа машинаа хаана орхисноо санахгүй цагдаад хандах тохиолдол байгааг ч хэллээ.
| Машин хулгайлдаг этгээдүүд бүлэглэн гэмт хэрэг хийх болжээ | ||
| Үзсэн: 1581 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.