2016 онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 146 тэрбум төгрөгийн өртөгтэй зам, гүүрийн ажил хийгдэнэ. Үүнд СХД-ийн Орбит-Баянголын уулзвараас Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 мерт гүүрийн барилгын ажил орж байгаа юм. Өнөөдөр энэ ажлыг эхлүүллээ.
38 жилийн хугацаанд ямар ч шинэчлэл, засвар хийгдээгүй гэж хэлж болох энэ замд нийтдээ 26.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шинэчилнэ. Өнөөдөр эхэлж байгаа ажил хэдийгээр ирэх оны долоодугаар сард дуусах төлөвлөгөөтэй ч, энэ оны 11 дүгээр сарын сүүлээр гэхэд шинэ замын ажлаа бүрэн дуусгах зорилготойгоор эхлүүлж байна.
Тус замын гүйцэтгэгчээр “Хакмс” компани ажиллаж байна. Тэд өмнө нь орон нутгийн замын ажлыг хийж байсан туршлагатай. Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам нь өнөөдрийн байдлаар өргөн нь 7 метр байгаа бол тэд 14 метр өргөнтэй, явган хүн, дугуйн замыг цогцлоосон орчин үеийн замын ажлыг гүйцэтгэнэ гэлээ.
| Орбит-Баянголын уулзвараас “Найрамдал” зуслан хүртэлх зам, гүүрийн ажил эхэллээ | ||
| Үзсэн: 2866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.