Шууд Chart

Санал хураах төхөөрөмжүүдийг туршиж, шалгав

2016-06-24 16:55:47

Санал хураах хэсгийн хороодод санал тоолох төхөөрөмжийг шалгах, урьдчилсан туршилтыг хийлээ. Улс орон даяар, бүх хэсгийн хороодод яг нэг цагт буюу 12 цагаас шалгалт эхэлжээ.

Урьдчилсан туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг зөв дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж, сонгуулийн санал хураалтын өдрийн бэлтгэлийг хангаж байгаа юм. УИХ-ын сонгуулийн 63, НИТХ-ын сонгуулийн 38-р тойргийн 9-р хэсгийн санал хураах байранд л гэхэд 2 төхөөрөмж ажиллуулах юм. Төхөөрөмжүүдийг туршиж, нийт 18 саналын хуудас уншууллаа. Ямар нэг алдаа, асуудал туршилт, шалгалтын үеэр гараагүй байна.

Нийслэлийн 450 хэсгийн хороотой нийлээд  нийтдээ санал авах 1998 байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг ийнхүү зохион байгууллаа. Туршилт, шалгалтыг иргэний бүртгэл, хэсгийн хороодын зохион байгуулагчид, цагдаагийн байгууллага хамтран зохион байгуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санал хураах төхөөрөмжүүдийг туршиж, шалгав   
Үзсэн: 1614 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй