“Авто худалдааны цогцолбор”-т 6300 гаруй автомашины зогсоолыг барьж байгуулсан. Үүнээс 1400 гаруйг иргэд, аж ахуйн нэгж худалдан аваад байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих зорилгоор есдүгээр сарын 1-нийг хүртэл автомашины худалдаа, бизнес эрхлэгчдийг авто зогсоолын түрээсийн төлбөрөөс чөлөөлөөд байгааг “Авто худалдааны цогцолбор”-ын маркетингийн менежер н.Долгорсүрэн ярилаа.
Түүнчлэн энэ сарын 13нд тус цогцолборт “Авто тээврийн үндэсний төв”-ийн салбар, даатгал, улсын дугаарын үйлдвэр зэрэг байршсан байна.
| “Авто худалдааны цогцолбор”-ын түрээсийн үнийг есөн сар хүртэл чөлөөлжээ | ||
| Үзсэн: 1465 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.