Шууд Chart

Түүхийн дурсгалыг хадгалах шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

2016-06-25 15:09:33

Монголын үндэсний музей”-д 60 мянга гаруй түүхэн дурсгалт эд өлгийн зүйлс бий. Тэгвэл тус музей үзмэрүүдээ хадгалж хамгаалах шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийг манай улсын Засгийн газар Жайкатай хамтран хэрэгжүүлсэн юм. Ингэснээр Гэрэл, дулаан, чийгийг тохируулахаас гадна шавьж устгахад зориулсан 10 төрлийн тоног төхөөрөмжийг Япон улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжаар тус музейд олгожээ.

“Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэгч “Огова Сейки” компанийн монгол дахь суурин төлөөлөгч Намсрай  ярилаа. Япон улсын засгийн газраас Монголын үндэсний музейд нийт 38.3 сая йен буюу ойролцоогоор 800 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг олгоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түүхийн дурсгалыг хадгалах шинэ тоног төхөөрөмжтэй боллоо  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй