Шууд Chart

ЕВРО-2016: Унгар-Бельги /Шууд/

2016-06-27 03:15:59

Энэ өдрүүдэд Франц улсад 15 дахь удаагаа болж буй Европын аварга шалгаруулах "Евро-2016" тэмцээнийг МҮОНРТ-ийн "Монголын Мэдээ" суваг албан ёсны онцгой эрхтэйгээр үзүүлж байгаа.  Энэ удаад үзэгч та бүхэнд хасагдах шатны тойргийн Унгар болон Бельгийн шигшээ багуудын тоглолтыг шууд дамжуулан хүргэж байна.

ТОГЛОЛТЫН ӨМНӨХ ТОО БАРИМТУУД:

  • Бельги Унгартай хийсэн сүүлийн 8 тоглолтоос 6 хожиж, 2 тэнцсэн. Үүнээс сүүлчийн 4 тоглолтод хожсон.
  • Тэд өмнө нь нийт 12 удаа учраа таарсан ч нэг ч удаа хуурай тэнцэж байгаагүй...
  • Бельги Унгартай хийсэн сүүлийн 10 тоглолтод бүгдэд нь гоолдсон. Тэр тусмаа сүүлчийн 5 тоглолтод нь хамгийн багадаа 2 гоол оруулсан...
  • Унгарын шигшээ баг 1962 оны ДАШТ-ээс хойш  энэ жил анх удаагаа шигшээ тэмцээнд хэсгээсээ хожигдолгүй хасагдах шатанд шалгарсан...
  • Унгар хэсгийн шатанд 6-н гоол оруулсан нь Уэльстэй адил нэгт орох үзүүлэлт. Тэдний хийсэн гоолын 50 хувь нь буюу 3 гоол нь 16-ийн гаднаас цохиж орсон.
  • Бельги 1980 оны ЕАШТнд финалд үлдэж байснаасаа хойш энэ жил анх удаа хасагдах шатанд өрсөлдөж байна.
  • Тэд сүүлийн 2 тоглолтод хаалгаа хуурай манасан нь 2015 оны 3 сараас хойш анх удаа юм...
  • Бельгийн шигшээ баг ЕАШТ-нд оруулсан сүүлийн 5 гоол нь бүгд тэмцээний 2-р хагаст орсон.

Бэлтгэсэн: Л.Тэмүүжин



Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЕВРО-2016: Унгар-Бельги /Шууд/  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй