Сонгуулийн тухай хуулийн дагуу орон даяар өнөөдөр өглөөний 9 цагаас эхлэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байна. Орон нутагт санал хураалт хэрхэн үргэлжилж байгаа талаар одоо мэдээлье. Тухайлбал Өмнөговь аймгийн хэмжээнд 921 иргэн зөөврийн хайрцагаар санал өгнө.
Даланзадгад суманд хамгийн олон буюу 190 гаруй иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгнө гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Харин Дундговь аймгийн хэмжээнд 524 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөх юм байна. Тус аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга н.Ганбатын утсаар өгсөн мэдээллийг одоо сонсьё.
| Дундговь аймгийн хэмжээнд 524 иргэн зөөврийн хайрцгаар санал өгнө | ||
| Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.