Шууд Chart

Ховд аймагт зөөврийн хайрцагаар санал авах ажил 70 гаруй хувьтай байна

2016-06-28 16:36:49

Алс баруун хязгаар Ховд аймагт  нийт 1414 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгнө. Үүнээс одоогийн байдлаар 70 гаруй хувь нь саналаа өгөөд байна. Санал авах ажил хэвийн үргэлжилж байгааг  Ховд аймгийн сонгуулийн хорооны дарга н.Бөхболд мэдээллээ.

Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа, мөн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон зэрэг шалтгаантай иргэдийн саналыг авдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймагт зөөврийн хайрцагаар санал авах ажил 70 гаруй хувьтай байна  
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй