Шууд Chart

Завхан аймагт сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна

2016-06-29 11:58:17

Завхан аймагт сонгуулийн санал авах үйл ажиллагаа хуулийн дагуу эхэлж, хэвийн үргэлжилж байна. Тус аймагт 45383 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Тодруулбал, 17 дугаар тойрогт 21486, 18 дугаар тойрогт 23897 иргэн санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Үүнд УИХ-ын хоёр мандатын төлөө МАН, АН, МАХН, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс тус бүр хоёр, бие даагч мөн адил хоёр нэр дэвшигч, аймгийн ИТХ-ийн 41 мандатын төлөө 29 тойрогт МАН, АН-аас 41, МАХН-аас 16, бие даагч хоёр хүн нэр дэвшиж буй. 

Түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 1428 иргэн хүсэлтээ ирүүлснээс өчигдөр 1359 иргэний саналыг авсан байна. Харин 69 иргэний хаягаар очиход иргэний үнэмлэхгүй, бүртгүүлсэн хаягтаа байхгүй, шилжсэн, нас барсан, эмчилгээнд явсан зэрэг шалтгаантай байжээ. Одоогоор 118 санал тоолох хар машин ажиллаж байгаа бөгөөд таван машиныг бүсчилсэн таван чиглэлд ашиглахаар нөөцлөөд байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Завхан аймагт сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна   
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй