УИХ болон орон нутгийн ИТХ-ын энэ удаагийн сонгуульд Булган аймагт нэрсийн жагсаалтаар 39916 сонгогч саналаа өгнө. Мөн аймгийн хэмжээнд 68 санал авах байр ажиллаж байна.
Тус аймгийн тавдугаар багийн санал авах байранд санал хураалт эхлэхийн өмнө санал авах машиныг сонгуульд оролцогч нам, эвслийн ажиглагч, санал өгөх иргэдийн төлөөллийг байлцуулан лацдаж бэлэн болгосон. Урьдчилан санал авах хайрцгаар авсан 19 сонгогчийн саналыг тоолж, санал тоолох машинд саналын хуудсыг уншуулан тэмдэглэл хөтлөн санал хураалтыг эхлүүлсэн юм. Санал хураалтын нээлтэд аймгийн сонгуулийн хорооны дарга Л.Батболд оролцож санал авах байрны нээлт, санал авч байгаа байдалтай танилцлаа.
Энэ удаагийн сонгуульд сонгогчдын санал тоолох 70 машиныг 68 санал авах байранд байрлуулж саналын хуудсыг уншуулах ажлыг зохион байгуулж байна. 39916 нэрсийн жагсаалтад бичигдсэн иргэнээс 930 нь зөөврийн хайрцгаар урьдчилан саналаа өгчээ.
| Булган аймагт 39916 сонгогч саналаа өгнө | ||
| Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.