Шууд Chart

Үр тариа хураалт 80.3 хувьтай байна

2013-10-11 15:42:58

Ургацын төв штаб өнөөдөр энэ сарын 10-ны байдлаар ургац хураалтын ажил хэдэн хувьтай явааг танилцууллаа. Өчигдрийн байдлаар 60.9 мянган га-г ангилан хадаж, 54.4 мянган га-г цайруулж, 178.6 мянган га-г шууд хурааж нийтдээ 233.0 мянган га-гаас 306.4 мянган тонн үр тариа, 13.7 мянган га-гаас 176.1 мянган тонн төмс, 7.6 мянган га-гаас 96.9 мянган тонн хүнсний ногоо, 11.6 мянган га-гаас 37.1 мянган тонн тэжээлийн ургамал, 34.1 мянган га-гаас 24.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 80.3 хувь, төмсний хураалт 90.7 хувь, хүнсний ногооны хураалт 94.3 хувьтай явагдаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 13–нд зарим газраар хур тундас, цас орж 13 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа аж. Тиймээс ургацын төв штаб уг мэдээг орон нутгийн ургацын штабд хүргүүлж шуурхай арга хэмжээ авах чиглэл өглөө.  Ургац хураалтын ажилд 1980 цэргийн албан хаагч, сонсогч 600 гаруй оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Үр тариа хураалт 80.3 хувьтай байна   
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй