Шууд Chart

Орон сууцны 227 төсөл хэрэгжиж байна

2013-10-11 16:00:12

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод  орон сууцны  227 төсөл хэрэгжиж байна.   Эдгээрээс 34 хувь нь ашиглалтад орж, 50 хувь нь ашиглалтад өгөх хугацаанаасаа хэтэрч, 26.4 хувь нь энэ оны гуравдугаар улиралд, үлдсэн хувь нь ирэх дөрөвдүгээр улирлаас оршин суугчдаа хүлээн авах аж. Орон сууцны үнэ оны эхнээс дунджаар 20 хувиар өсч, нэг ам.метрийн үнэ дунжаар 300-400 мянган төгрөгөөр  нэмэгджээ.  Хан-Уул,  Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ 2.7 сая төгрөг.  Энэ нь  бусад дүүрэгтэй харьцуулбал харьцангуй өндөр үнэ юм. Дээрх нийт төслийн  орон сууцны ам метрийн үнийн хувьд 60 гаруй  хувь нь 1.5-2.5 сая төгрөг, харин 22 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш үнэтэй байгаа нь судалгаагаар гарчээ. Орон сууцны үнээс гадна эрэлт нийлүүлэлтээ гүйцэхгүй байгааг салбарынхан онцолж байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Орон сууцны 227 төсөл хэрэгжиж байна   
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй