Шууд Chart

Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно

2013-10-11 16:25:50

Ирэх долоо хоногийн Бямба гариг буюу энэ сарын 19-ний өдөр БЗД-т нөхөн сонгууль болно. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгч сонгох сонгуулийг ийнхүү товложээ. Одоогийн байдлаар тус тойрогт АН, МАН, МАХН намын төлөөлөл нэр дэвшээд байна. Тодруулбал, Ардчилсан намаас БЗД-ийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус тойрогт нэр дэвшиж байсан Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшиж байна. Сонгууль болох долоодугаар хороо нь 1700 гаруй өрх, 5000 орчим сонгогчтой аж.  

Нийтэлсэн: Б.Баярт

Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй