Аялал жуулчлалын салбараас олох манай улсын орлого жил ирэх тусам буурсаар байна. Тодруулбал, 2007 оноос хойш сүүлийн есөн жил тасралтгүй бууралттай гарч, өнгөрөгч онд 272 сая ам.долларын орлоготой байжээ.
Энэ нь хамгийн өндөр өсөлттэй 2007 оноос хоёр дахин бага үзүүлэлт юм. Гэхдээ энэ оны эхний таван сарын статистик мэдээллээр манай улсад ирсэн жуулчдын тоо 30553 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлтийг дагаад салбарын орлого ч өсөх хандлагатайг Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Мөнхзул онцоллоо.
| Манай улсад 30553 жуулчин иржээ | ||
| Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.