Манай улсын нийт аж ахуйн нэгжийн 85 орчим хувь нь жижиг, дунд бизнесийнхэн байна. Тэдний 75 хувь нь ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг буюу зээл авах хүсэлтэй байдаг аж. Гэвч тэдэнд санхүүгийн бичиг баримт бүрдүүлэх, төсөл хөтөлбөрөө амжилттай боловсруулах, хүний нөөцөө чадавхжуулах зэрэг олон асуудал тулгардаг. Тиймээс АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих “Reach” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ удаагийн уулзалтаар төслийн дэлгэрэнгүй танилцуулга, төсөл бичихийн ач холбогдол, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, зээлийн батлан даалтын сан зэрэг олон талын мэдээллийг өглөө. Уулзалтад 50 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцсон юм. Тодруулбал, “Ноосон зангилаа дундын хоршоо”-ныхон хүний биеийн эрүүл ахуйн онцлогт тохирсон хувцас эдлэл үйлдвэрлэж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд дээрх төсөл чухал үүрэгтэйг хэлж байна.
Энэхүү төслийн гол зорилго нь банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй зээлийн бүтээгдэхүүн олгох, мөн тэдний бизнесийн чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.
“Reach” төслийг энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотод эхлүүлээд байгаа бол Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх юм байна.
| “Reach” төслийн танилцуулах уулзалт боллоо | ||
| Үзсэн: 1840 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.