Энэ жил ЭЕШ-ыг 37 мянга гаруй хүүхэд өгсөн. Ирэх жил ч мөн адил ийм тооны сурагчид орох төлөвтэй байгаа юм. ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүсч, нийгэм, математикийн хичээлийн шалгалтын хариу задарсан гэх мэдээлэл байсан юм. Гэхдээ энэ мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж, “ хариу задраагүй” гэсэн хариу гаргасан.
Харин өнөөдөр 12 цагаас эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээг EEC.MN цахим хуудсанд байрлуулсан байна. Ингээд өөрсдийн мэргэжлийн дагуу сургуулиуддаа бүртгүүлэх боломжтой боллоо. Харин маргаашнаас батламж тараах ажил эхэлнэ гэж Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн З.Цолмончимэг хэллээ.
| ЭЕШ-ын батламжийг маргааш тараана | ||
| Үзсэн: 1729 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.