Нийслэлийн онцгой байдлын газраас “Завьт эргүүл” арга хэмжээг эрчимжүүлж байна. Онцгой байдлын аврагчид Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж ард иргэдийг гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэн сэрэмжлүүлэг мэдээ хүргэхийн зэрэгцээ шуурхай аврах ажиллагаа явуулж байна. Иргэд гол усны ойролцоо амарч зугаалахдаа онцгой байдлын аврагчдын өгч байгаа зөвлөгөөг мөрдөн аюулгүй байдлаа хангахыг НОБГ-ын Гамшиг, шуурхай удирдлагын газрын дарга н.Дашням зөвлөлөө.
Онцгой байдлын албан хаагчид “Завьт эргүүл” арга хэмжээний хүрээнд есдүгээр сарыг дуустал Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар эргүүл хийх юм.
| “Завьт эргүүл” арга хэмжээг эрчимжүүлж байна | ||
| Үзсэн: 1645 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.