Энэ өдрүүдэд Франц улсад 15 дахь удаагаа болж буй Европын аварга шалгаруулах "Евро-2016" тэмцээнийг МҮОНРТ-ийн "Монголын Мэдээ" суваг албан ёсны онцгой эрхтэйгээр үзүүлж байгаа. Энэ удаад үзэгч та бүхэнд шөвгийн 8-д шалгарсан Франц болон Исландийн шигшээ багуудын тоглолтыг шууд дамжуулан хүргэж байна.
Сонирхолтой тоо баримтууд
- Талууд өмнө нь 11 удаа таарч тоглож, Франц 8 хожиж, 3 тэнцэж байсан. Сүүлд 2012 онд таарч Франц 2:0-оос эргэн ирэлт хийж, 2:3 оор хожиж байсан. Тэдний сүүлийн 2 тоглолтод нийт 10 гоол орсон бөгөөд тэдгээр тоглолтод Франц 3:2-оор хожсон байна.
- Франц нутагтаа том тэмцээнд сүүлийн 16 тоглолтод хожигдоогүй... /14 хожиж 2 тэнцсэн/. Хамгийн сүүлд 1960 оны ЕАШТ-ыг зохиохдоо Чехсловакд 2:0-оор хожигдсон.
Францын энэ тэмцээнд алдсан 2 гоол 2 уулаа пеналтаар орсон. /Румын, Ирланд/.
- Франц энэ тэмцээнд хаалга руу Исландаас 44-өөр илүү цохисон боловч адилхан 6 гоол оруулсан.
- Исланд анх удаагаа томоохон тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэд нэг ч хожигдолгүй /2 тэнцэж, 2 хожсон/ байгаа. Мөн тэд бүх тэмцээнд сүүлийн 10 тоглолтод 1 хожигдсон /5хожиж, 4тэнцсэн/.
- Антуан Греизмен багийнхаа сүүлийн 4 гоолын 3-ыг нь оруулсан. Гэвч тэрээр өмнө нь Стади дэ Франц цэнгэлдэхэд болсон тоглолтуудад гоол оруулж байгаагүй /нийт 603 минут/. Мөн тэрээр ЕАШТ-нд 2004 онд Зиданиас хойш 3 гоол оруулсан анхны тоглогч.
- Франц сүүлийн 3 том тэмцээнд дарааллаад шөвгийн 8-д үлдсэн /ЕАШТ 2012, ДАШТ 2014, ЕАШТ 2016/. Энэ нь 1996-2000 оноос хойших хамгийн сайн цуврал. Үүнээс өмнө хамгийн сүүлд 2006 оны ДАШТ-нд л шөвгийн 8-д үлдсэн.
- Францын ЕАШТ- нд оруулсан сүүлийн 12 гоолын 11 нь эхний хагасаас хойш орсон.
- Франц Deschamps-аас өмнө 48.3 хувьтай хожиж байсан бол Deschamps-аас хойш 60.4 хувьтай хожиж байгаа.
- Исланд энэ ЕАШТ-нд бүх тоглолтдоо гоолдсон 2 хон багийн нэг... /Уэльстэй хамт/
- Исландын оруулсан 6 гоолыг 6 өөр тоглогч оруулсан.
- Исланд тэмцээний бүх 4 тоглолтодоо гарааны бүрэлдхүүнээ нэг ч солиогүй.
- Исланд энэ тэмцээний бүх 4 толголтод эсрэг багууд хоёулаа гоолдсон.
- Исланд дасглажуулагч Ларсбекээс өмнө 37,7 хувьтай хожиж байсан бол Larsback-аас хойш 60.78 хувьд хожиж байгаа...
Мэдээллийг бэлтгэсэн: У.Тэмүүжин

| ЕВРО-2016: Франц-Исланд /Шууд/ | ||
| Үзсэн: 1667 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз