Сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдэн тогтох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хурлыг өнөөдөр хуралдуулахаар товлоод байсан. Харин МАН-ын хүсэлтээр уг хуралдааныг маргааш болтол хойшлууллаа.
МАН-аас хотын даргад нэр дэвшээд байгаа Сундуйн Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учир нийслэлийн МАН-аас Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан байна. Тиймээс НИТ-ийн анхдугаар хурлыг нэг өдрөөр хойшлуулж, энэ сарын тавны өдрийн 11:00 цагт хуралдуулахаар боллоо.
Баяр наадмын бэлтгэл, АСЕМ-тай холбоотой хот тохижилт зэрэг цаг алдалгүй үргэлжлүүлэх олон ажлуудыг цалгардуулахгүйн тулд НИТХ-ыг яаралтай хуралдуулах хэрэгтэй гэж АН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид илэрхийлж байна. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилно. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, ИТХ-ын тэргүүлэгчдийн тоог тогтоож, сонгох тухай асуудлыг хэлэлцэх юм.
| НИТХ маргааш хуралдана | ||
| Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.