Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2018 онд авах 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн 2 дахь шат” болон “Ухаалаг боловсрол төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн төслийг дэмжих шийдвэр гаргалаа. Түүнчлэн эдгээр хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Б.Болорт олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
Зээлүүд нь нийт 40 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү 0.2 хувь, үйлчилгээний хураамж 0.1 байна.
“Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд автобус болон дугуй хэрэгслийн худалдан авалт, автобусны хяналт шалгалт болон жолоодон шалгах, ашиглалт, засвар үйлчилгээний сургалт зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ. Харин “Ухаалаг боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл, технологийн интеграцичлагдсан анги танхим байгуулах, сургагч багш бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх юм.
БНСУ-аас авах 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг дэмжлээ | ||
Үзсэн: 2238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.