Энэ жилийн улсын баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулна. Тэрбээр сүр бадруулж, олон хүн хамруулахыг биш дэгтэй, журамтай, агуулгатайгаар үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус наадмын төсөв 520 орчим сая төгрөг. Гэвч тэрбээр орчин үеийн техник, технологиор шинэ зүйл үзүүлье гэсэн ч өртөг нь хүрэлцэхгүй байгааг дуулгасан. Гэхдээ хуучны хэв маягаа орхигдуулахгүйн тулд жүжигчдэд хаад, хатдын хувцас өмсгөж, түүхт цаг үеэр аялуулах юм байна.
Бүжгийг УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир дэглэх бол дийлэнх хөгжмийг төгөлдөр хуурч Б.Чинбат бичсэн гэнэ. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарын зэрэг уран бүтээлч оролцох аж.
У.Баярсайхан
Н.Наранбаатар наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулна | ||
Үзсэн: 2079 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.