Төв аймгийн Баян суманд байрладаг ШШГЕГ-ын харьяа согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх төвд өнөөдрийн байдлаар 145 өвчтөн эмчлүүлж байна. Энд ирж байгаа хүмүүсийн дунд оюутны амьдралд дөнгөж хөл тавсан залуу, ид хийж бүтээх насны идэр үеийнхэн, үр ачаа тойруулан суух насны ахмадууд гээд нас насны л хүмүүс байдаг гэлээ. Архинд донтох, архины хамааралтай болох гэдэг нь уушгины сүрьеэ, улаан бурхан гэдэгтэй л адил нэг төрлийн өвчин гэж эмч нар хэлдэг. Эдгээхгүй даамжирвал энэ өвчин эрүүл мэнд, эдийн засгаар нь хувь хүнийг хохироож, гэр бүл, хамт олон, нийгмээс холдуулдаг хор уршигтай.
Олон жил архи уусан хүмүүс эрүүл мэнд нь доройтож, сэтгэл гутралд орсон, өөрөөсөө бусдыг буруутгах хандлага нь давамгайлсан байдаг байна. Тиймээс тэдэнд хамт олонч уур амьсгалыг бүрдүүлж, сэтгэл зүйгээр нь эмчлэх арга хамгийн чухал. СЭМҮТ-д хэрэглэгддэг шинжлэх ухааны үндэслэлтэй 6 төрлийн аргыг энд ч мөн хэрэглэдэг байна. Үүнд хөдөлмөр эмчилгээ, Шог гараа, Бясалгал, Хөгжим дуу бүжиг, Спорт, Эко орчин гэсэн чиглэлүүд багтдаг юм байна.
Түүнчлэн архины хамаарлаас гарахад цаг хугацаа тэвчээр хатуужил их шаардана. 2015 онд тус төвд 400 гаруй хүн эмчлүүлснээс 30 хүн архинд донтох өвчнөөс бүрэн эдгэрчээ.
| Архинд донтох өвчтэй хүмүүсийг сэтгэл зүйн 6 төрлийн аргаар эмчилдэг | ||
| Үзсэн: 1133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.