Харвардын их сургуулийн эрдэмтэд Монголын бизнесийн төлөөллүүдэд манлайллын шинэ хандлагуудын талаар сургалт зохион байгуулж байна. Хэрхэн үр ашигтай ажиллаж, эрсдлийг амжилт болгодгийг Дэлхийн томоохон корпорациуд харуулж байгаа. Энэ арга туршлагаас Монголын бизнесийн төлөөллүүд суралцаж байгаа юм.
Манлайлагч хүн ур чадвартай, зах зээлээ мэдэрдэг, судалгаанд ул суурьтай ханддаг байх нь тухайн байгууллагын өсч, дэвжих гол шат нь юм. Дэлхийд танигдсан Майкрософт, эппл гээд томоохон корпораци ч Харвардын эрдэмтдийн санал, зөвлөгөөг авдаг. Энэ бол аливаа бизнесийн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх хөшүүрэг болдог байна.
Харвардын Азийн манлайллын төвийн газрын дарга Фаустино Жон Лим “Улс орон бүрийн бизнесийн манлайлалд тулгамдсан асуудал бий. Монголд шийдвэрлэх ёстой олон сорилт байгааг ярьж, шийдлийг хамтдаа хайж байна. Бид Азийн 22 оронд хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Монголд бид 3 дахь удаагийн сургалтаа явуулж байна. Бизнесийн салбарын удирдагчдын манлайллын ур чадварыг дээшлүүлэх сургалтад Харвардын бизнесийн удирдлагын 4 эрдэмтэн, профессор хүрэлцэн ирсэн” гэлээ.
Гурван өдөр үргэлжлэх энэ сургалтад манай улсын бизнесийн салбарын тэргүүлэх 12 компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм. Харвардын Азийн манлайллын төв, Экзэктив Эксэлэнс ОУ-ын бизнесийн төв хамтран зохион байгуулж байгаа энэ сургалт цаашид үргэлжилнэ. Зөвхөн Харвард гэлтгүй АНУ-ын нэр хүнд бүхий сургуулиудаас эрдэмтэн судлаачдыг урьж улс төр, бизнес, төрийн бус байгууллагын удирдлагуудад манлайллын ур чадвар олгохоор төлөвлөжээ.
| Харвардын эрдэмтэд манлайллын шинэ хандлагыг танилцуулж байна | ||
| Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.