Өнгөрсөн гуравдугаар сард 3 блок шинэ барилгаа хүлээн авч, хүчин чадал нь бараг 2 дахин нэмэгдсэн цэргийн эмнэлэг өнөөдрөөс иж бүрэн шинэ тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж эхэллээ. 10 гаруй хоногийн өмнө эмчлүүлэгчдээ хүлээн авсан тус эмнэлэг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 7 сая еврогоор 176 төрлийн тоног төхөөрөмжтэй болоод байна. Ингэснээр үйлчлүүлэгч эмчилгээ үйлчилгээг хурдан шуурхай авах боломж бүрдлээ.
Цэргийн эмнэлэг 18 тасагтай. Хувийн хэвшлийн цөөн тооны эмнэлэгт байдаг сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмжүүдийг энд суурилуулжээ. МRI, мэс заслын тоног төхөөрөмж, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын багаж, тоног төхөөрөмжүүд нь шинэчлэгджээ.
Шинэ тоног төхөөрөмжийг ажиллуулах эмч мэргэжилтнүүд тусгай сургалтад хамрагдсан байна. Цэргийн эмнэлэгийн цогцолбор нь А, Б, В гэсэн 3 блоктой, А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокт амбулатори, харин В блокт усан эмчилгээ, спорт заалтай юм.
| Батлан хамгаалахын эмнэлэг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо | ||
| Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.