Шууд Chart

Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол энэ сарын 22-нд болно

2016-07-07 14:52:45

Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслол энэ сарын 22-нд болно. Тахилгыг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах юм. 

Байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тахилгыг зохион байгуулах, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэнэ. Мөн тахилгыг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, төвшин даруу, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр хийхийг аймгийн төр захиргааны албан байгууллагууд үүрэг чиглэлээ болгон ажиллаж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол энэ сарын 22-нд болно  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй