Шууд Chart

Ч.Санжаадамба: Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбирч, зодог, шуудгаа арцаар утаад л гарсан

2016-07-13 11:08:23

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд 10 давж түрүүлэн Монгол Улсын Аварга хэмээх эрхэм цол хүртсэн Чимэдрэгзэнгийн Санжаадамбын хөлс нь хатаагүй байхад нь цөөн хором ярилцлаа. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумынх билээ. 

-Өмнө нь “Сайн байна уу Заан аа” гэдэг байсан бол одоо “Аварга аа” гэх боллоо. Ямар санагдаж байна вэ?

-Заан цол сайхан ч аварга цол илүү хүндэтгэлтэй шүү дээ. Сайхан байна.

-Архангай нутгийн хоёр бөх Улсын баяр наадамд түрүү, үзүүрт шалгарч үлдсэн гурав дахь тохиолдол боллоо? 

-Тийм. Нутгийнхаа хүчит эрчүүдийн түүхийг хадгалж яваадаа баяртай байна. Нэлээн дээхэн төрийн баяр наадамд манай нутгийн “Аат” Д.Лувсанжамц, “Суугай” Содов нар түрүү, үзүүрт шалгарч байсан бол дараа нь Даян аварга “Буур” Жамъяан, Улсын арслан Ш.Төмөрбаатар нар мөн л тэргүүн байрын төлөө хүч үзэж байсан гэдэг. Энэ жил Р.Пүрэвдагва бид хоёр боллоо. 

-Р.Пүрэвдагвын барилдааныг та сайн мэддэг нь дамжиггүй. Түүнийг үзүүрлэхийн дайны бодож байв уу?

-Р.Пүрэвдагва өнөө цагийн иртэй бөхчүүдийн нэг гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Тэр яагаад үзүүрлэж болохгүй гэж. Энэ жил түүний бэлтгэл урьдынхаас илүү сайн байгаа.

-Гэхдээ бөх хүнд тухайн өдрийн “од” гэж бий дээ. "Од" нь гийсэн бөх бараг дийлддэггүй гэж ярьдаг?

-Түрүүлж, үзүүрлэх ёстой бөх тэр өдөртөө нэг л өөр байдаг гэж Монголчууд минь ярьдаг.

-Тэгэхээр та өнөөдөр (өчигдөр) түрүүлэх мэдрэмжийг сэтгэлдээ тээж байв уу?

-Сайхан барилдъя л гэж Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж ирсэн.

Наадам болгоны өрсөлдөгч өөр. Тэгээд ч та дээр “Тухай бөхийн "од" гийнэ” гэж ярьсан даа. Өмнөх наадмуудад тийм л сайхан "од"-той бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байсан даа.

-Өглөө гэрээсээ гарахдаа түрүүлэх юм шиг совин төрөөгүй гэж үү?

-Өмнөх наадмуудын адил л барилдлаа. Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбирч, зодог, шуудгаа арцаар утаад л гарсан.   

-Улсын заан цолыг та дөрөв дэх удаагаа баталлаа. Долоогийн даваанаас дээш гарахгүй л байгаад байсан. Энэ жил тэр “түгжээ” ёстой л мултарсан шиг мултарлаа даа?

-Наадам болгоны өрсөлдөгч өөр. Тэгээд ч та дээр “Тухай бөхийн "од" гийнэ” гэж ярьсан даа. Өмнөх наадмуудад тийм л сайхан "од"-той бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байсан даа.

-Хэдийн даваа хамгийн хүнд байв аа?

-Амаргүй даваа гэж байхгүй шүү дээ. Бүгд л чанга байлаа.

-Баярт мөчөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?

-Хамгийн түрүүнд надад баяр хүргэж, үнсэх хүн бол засуул байдаг. Дараа нь Р.Пүрэвдагва. Тэгээд нутгийнхаа бөхчүүдтэй. Харин гэр бүлийнхэнтэйгээ утсаар холбогдож амжаагүй байна.

-Улсын наадамд хэдэн жил барилдаж, аварга цолонд хүрэв ээ?

-15 жил. З.Дүвчин багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлж байлаа.

-Таныг “Заалны мангас” гэдэг байсан. Одоо төрийн наадмын аварга боллоо. Улам их амжилт үзүүлээрэй. Хоромхон ч гэсэн ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Наадамчин олондоо дахин баяр хүргэе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Санжаадамба: Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбирч, зодог, шуудгаа арцаар утаад л гарсан  
Үзсэн: 33488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.122.xxx] 2016-08-06 10:47
Увсын хоёр арслан Бүрэнтөгс. Батсуурь нарыг ХУУРНИН ШУУГИХ-д оролцож буй хүүхдүүд дууриаж уначихаад уйлах. барилдаж байхдаа зодолдох зэрэг үйлдлүүдийг хийх боллоо. Эдгээр бөхчүүд иймэрхүү л үлгэр үзүүлж хүүхдүүдэд хүртэл ******гаар нөлөөлж байна. МҮБХ -ны тэнэг удиpдлага ойлгодог юм уу.
Зочин [103.229.122.xxx] 2016-08-06 10:46
бүрэнтөгс өөрөө бол хүмүүжилтэй аятайхан л хүү шиг харагдаг.Гэтэл залуу хүн байж үхэх нь дөхсөн амьтан шиг заавал давах билээ гэж төр,түмэн хоёроо хүндлэхгүй их сэжгийн зан гаргалаа.Энд баянмөнх л гай боллоо .Тэр өөрөө ч хэрүүл хийж, матаас бичиж амьдралаа өнгөрөөсөн бол одоо залуучуудын амьдралыг хэрүүл xop хоёроор буртаглаж байна.Муугаас хор,модноос хөө гэж энэ.бүрэнтөгс залуу хүн.Наадам ч олон, түрүү ч олон. Хөлийн цэцийн шийдвэрийг үл тоомсорлож xopчийн үгээр авирлавал олон түмний үзэн ядалтыг л төрүүлнэ шүү дээ. Үнэндээ бол арслан Пүрэвдагвыг давахгүй гэдгээ ойлгочихоод ийм сэжгийн авир гаргалаа л даа. Тийм илүү байсан бол дахиж барилдаад хага шидэхгүй юу.Их xopчoo залгаж бага xopч төрлөө л дөө.
Зочин [103.229.122.xxx] 2016-08-06 10:39
Увсын хоёр арслан Бүрэнтөгс. Батсуурь нарыг ХУУРНИН ШУУГИХ-д оролцож буй хүүхдүүд дууриаж уначихаад уйлах. барилдаж байхдаа зодолдох зэрэг үйлдлүүдийг хийх боллоо. Эдгээр бөхчүүд иймэрхүү л үлгэр үзүүлж хүүхдүүдэд хүртэл муугаар нөлөөлж байна. МҮБХ -ны тэнэг удиpдлага ойлгодог юм уу.
Зочин [203.91.118.xxx] 2016-07-25 16:22
ээ чаавас увсын бөхчүүд гэж хүүхнүүдээсээ долоон дор болж дээ
ө [203.91.118.xxx] 2016-07-25 16:22
ээ чаавас увсын бөхчүүд гэж хүүхнүүдээсээ долоон дор болж дээ
Зочин [112.72.12.xxx] 2016-07-24 19:05
Bayar hurgii turuulsend uneheer ih bayarlasan shuu olon huni magnnai tiniileglee turuulehiig chine ih huleesen haurtai shuu
Зочин [122.201.22.xxx] 2016-07-22 22:29
Арцаар утсан гэдэггүй,ариулсан гэдэг юмсан даа. Үндэсний телевизийн хүн ийм хэлтэй байж болохгүй шүү!
zochin [122.254.126.xxx] 2016-07-20 11:58
Chi muu bitgii huts Mongol toriin naadamiig Mongoliin dewjeen deer hvch vzen tvrvvlsen bohiig bitgii doromjil malaa
зочин [139.5.217.xxx] 2016-07-20 10:53
Санжаадамбыг түрүүлэх болов уу гэж ард түмэн олон жил харсан нь үнэн, энэ жил тэрээр түрүүллээ. Гэхдээ үнэн хүчээрээ түрүүлээгүй тул ард түмэн нэг ч их баярлахгүй байгаа шүү. 8-ын даваанд Эрхэмбаяр аваргыг гуйж байж ам авахуулаад, 400 сая төгрөг бэлнээр өгч байж давсан гэдгийг чинь олон хүн мэдсэн, харсан, үзсэн болохоор гутарч байгаа шүү. Үндэсний бөхийн найрааг арилгахгүй бол энэ сайхан соёл маань удахгүй устахдаа тулна шүү.
ots [202.70.37.xxx] 2016-07-20 09:15
Sanjaadamba abargad bayar xyrge e Darxan abarga bolooroi Pvrebdabgad ch men adil Bexiin komiss gej baisniig bvv marta xvmvvsee Erne mongol bexed xaintsax gej baidag Sumo bish tiim l um bolson Bvrentegs daxiad barildaad unagaj chaadaagvildee Zaluu bn eeljin irnedee Tegsee beltgelee sain xii dvgnelt xii
Зочин [202.126.91.xxx] 2016-07-19 11:53
Амжилт хүсье!
Зочин [103.9.90.xxx] 2016-07-19 11:35
Бөхчүүд зөвхөн барилдаандаа бүх хүч, ухаанаа төвлөрүүлж барилдах ёстой. Дүрэм өөрчлөгддөггүй зүйл биш ч засуул, өрсөлдөгч бөх, үзэгчид, шүүгчдийг хүндэтгэх ёстой. Бөхийн дүрмээр болон нийт ард иргэдийн зүгээс дэмжин хамгаалж ирсэн бөхийн ёс жудаг заншил, зан үйлээр дамжиж өвлөгдөж ирсэн. Энэхүү заншил, дүрмээр хамгаалж бэхжүүлсэн ёс суртахуунаа ухамсарлаагүй бөх ёс жудагтай байж чадах уу. Бөхийн ёс жудаг гэдэгт өрсөлдөгчөө болон үзэгчид, шүүгчдийг хүндэтгэх ёс суртахуун ч багтмаар юм. Монголчууд бид дэлхийн олон улс оронд хөгжин дэлгэрсэн спортын нийтлэг стандарт болсон дүрэм журмыг баримталж ёс зүй, дүрэм журмаа дээдэлж ёс суртахууны хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Японы сумо бөх барилдаж буй бөхчүүд өрсөлдөгчтэйгээ дэвжээн дээр маргадаггүй, зөвхөн шүүгчийн шийдвэрийг хардаг энэ сайхан уламжлал манайд ч байсан шүү дээ. Зөвхөн нэр хүнд, ашиг харсан барилдаан монгол бөхийн шударга барилдах, ёс журмаа дээдлэх ариун ёс жудгийг умартахад хүргэж байна. Ч.Санжаадамбад амжилт хүсье.
Зочин [103.9.90.xxx] 2016-07-19 11:34
Бөхчүүд зөвхөн барилдаандаа бүх хүч, ухаанаа төвлөрүүлж барилдах ёстой. Дүрэм өөрчлөгддөггүй зүйл биш ч засуул, өрсөлдөгч бөх, үзэгчид, шүүгчдийг хүндэтгэх ёстой. Бөхийн дүрмээр болон нийт ард иргэдийн зүгээс дэмжин хамгаалж ирсэн бөхийн ёс жудаг заншил, зан үйлээр дамжиж өвлөгдөж ирсэн. Энэхүү заншил, дүрмээр хамгаалж бэхжүүлсэн ёс суртахуунаа ухамсарлаагүй бөх ёс жудагтай байж чадах уу. Бөхийн ёс жудаг гэдэгт өрсөлдөгчөө болон үзэгчид, шүүгчдийг хүндэтгэх ёс суртахуун ч багтмаар юм. Монголчууд бид дэлхийн олон улс оронд хөгжин дэлгэрсэн спортын нийтлэг стандарт болсон дүрэм журмыг баримталж ёс зүй, дүрэм журмаа дээдэлж ёс суртахууны хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Японы сумо бөх барилдаж буй бөхчүүд өрсөлдөгчтэйгээ дэвжээн дээр маргадаггүй, зөвхөн шүүгчийн шийдвэрийг хардаг энэ сайхан уламжлал манайд ч байсан шүү дээ. Зөвхөн нэр хүнд, ашиг харсан барилдаан монгол бөхийн шударга барилдах, ёс журмаа дээдлэх ариун ёс жудгийг умартахад хүргэж байна. ч.Санжаадамбад амжилт хүсье.
batka [202.131.226.xxx] 2016-07-19 10:31
Sanjaa damba awargad bayar khvrgei mongoliinkhoo ard tvmniig olon jil bayarluuj darkhan awarga bolokhiig eruue mongol er khvnii es judagiig erkhemelj deedeij awaarai
Зочин [103.57.95.xxx] 2016-07-19 09:06
za Sanjaa chi erhembayart uurd urtei bollo shuu, bodvol ovoo mungu amalsan biz....judaggui mongol buh boljdee.
Зочин [103.9.90.xxx] 2016-07-19 17:49
чи битгий атаарх муу өлөн шээс минь
Зочин [202.131.228.xxx] 2016-07-19 13:34
Chi harsan uymu umhii amaa tat
zochin [103.229.120.xxx] 2016-07-19 07:31
Olimpiin hajuud yostoi sonin bish bn
Харин [27.123.214.xxx] 2016-07-18 20:48
За тэнэгтээд байгаарай шороотой бөхтэй барилдсан болсон төрийн наадмын дэвжээ үзүүр түрүүний барилдаан хэзээч ингэж худлаа барилдаан болоогүй шүү
2 iheriin eej 4 hvvte demjigch [103.10.22.xxx] 2016-07-17 14:13
Saihan baina mundag zaluu bitgii har tsagaan hel amaar buzarlach mongolchuudaa bayr hurge dvvdee buyn chine bidniig iweeg
Зочин [103.26.194.xxx] 2016-07-17 13:56
Саяын наадмаар Ц.Санжаадамба Монгол эрийн жудагийг харуулан сайхан барилдаж аврага боллоо Г.Эрхэмбаяр аврагын зүүн мөрнөөс адис аван хүндэтгэл үзүүлж байгаа нь цаанаа л Монголжуу бас даруухан Тэр өдөр Ц.Санжждамбыг ямар ч аавын хүү тогтоож чадахгүй байсан даа түрүүлэх бөхийн ир орчихсон байсан Жич : Х.Баянмөнх гуай бол яах аргаггүй Монголын хүчтэнгүүдийн нэг , гэхдээ заримдаа түүнээс сонин ааш гараад байдаг юм "Хагас зуун жилийн ганцаардал... " бил үү ном бичээд л Энэ хүн Монголын Төрийн бүх шагнал урамшуулалыг хуу хамсан Гачууртад бүхэл бүтэн уулын амыг хашин байж эдлэнтэй болсон Аврага аа ! Таныг Монголын ард түмэн хажиглаж бас ганцаардуулаагүй алган дээрээ бөмбөрүүлж ирсэн. Сая Увсад З.Энхболдыг дагаж очин улс төржих хэрэггүй л байсан юм даа уул нь. Таны алдар гавъяаг шинэ үеийн залуучууд ойлгоогүйн учраас Таныг ёстой авч хэлцэхгүй байна лээ Намба алдах хэрэггүй дээ Аврага аа !
Зочин [122.201.22.xxx] 2016-07-22 22:43
Тэгвэл, нэрээ дэвшүүлээд Их хурлын гишүүн болчихсон аврагыг бүр намбагүй амьтан гэх үү,та. Баянмөнх хэнээр юу ч заалгахгүй, өөрийнхөө хүчээр өндийж босоод өдий хүрсэн хүн байх аа. Хэн нэгэн хүн юү нэгийг хийхийг хараад өөр нэгэн бээр боож үхэх хэрэггүй л баймаар юм.
Зочин [103.26.194.xxx] 2016-07-17 13:37
Х.Баянмөнх гуай бол яах аргаггүй Монголын хүчтэнгүүдийн нэг , гэхдээ заримдаа их сонин зан гаргаад байдаг "Хагас зуун жилийн ганцаардал " билүү ном бичээд Монголын Төрөөс авах ёстой бүх шагнал урамшуулалуудыг аваа биз дээ Гачууртад бүхэл бүтэн уулын амыг хашиж эдлэн газартай болсон Монголын ард түмэн Хорлоогийн Баянмөнх гэдэг энэ эрхэмийг ганцаардуулаад байсан юм огтоос байхгүй Сая Увсад З.Энхболдтой очиж улс төржих хэрггүй л байсан байхгүй юу даа Орчин үеийн залуучууд Таны алдар гавъяаг нэг их ойшоохгүй байна лээ шүү
Зочин [122.201.22.xxx] 2016-07-22 22:36
Бөх ярихдаа хүртэл өчүүхэн улс төр яриад л.Ээ чааваас даа.
Зочин [103.26.194.xxx] 2016-07-17 13:27
Их сайхан залуу . Аврага Г.Эрхэмбаярын зүүн мөрнөөс адис авч байгаа нь цаанаа л нэг монголжуу даруухан харагдсан даа Яг тэр өдөр Ц.Санжаадамбыг хэн ч тогтоож чадахгүй байсан даа ир нь орчихсон байсан Ямар ч маапаангүй гаачаагүй сайхан барилдаанууд гарсан
Гоё [139.5.216.xxx] 2016-07-17 11:12
Ёстой гоё
chanarav [84.129.6.xxx] 2016-07-16 22:25
ugluu neg sex deed garsan l geesh dee
Зочин [122.201.21.xxx] 2016-07-15 20:38
Oyunbold Sanjaadamba 2-iig uzuur turuund uldeh ym shig, husel ch gehuu sowin ch gehu tataj baisan naadmiin omnohon, tegsen ene 2, 8-iin dawaand taarchdimdaa. 1 n dawhaas hoish gej l bodson. Sanjaadamba awargad bolon ger buld n eruul enh, az jargal, sain saihan buheniig husye. Ard tumnee olon jil baysgaj yawaarai.
Зочин [203.91.118.xxx] 2016-07-15 20:19
Аргагүй сайхан аварга, олон жил харсан даа Монголын ард түмэн
Зочин [150.129.141.xxx] 2016-07-14 23:46
Битгий комент устгаад бай
Зочин [150.129.141.xxx] 2016-07-14 23:40
Өмнөх 5 түрүү бөхчүүдийг санжаатай 10 барилдуулбал хэн нь ч 2-оос дээш давж чадахааргүй бөхчүүд гэхдээ эд нар маань сайхан бөхчүүд сайхан түрүүлсэн наадмын од гэж ийм л байдаг юм .одоо санжаад 5-6жил түрүүлэх өрсөлдөөнд баилдах боломж бий үүний дор хаяж 3-4түрүү авах боломж бий ,одоо цол дэгүүр ам авна ,урьдний том бөглөөс ариллаа,сэтгэл зүй гээд том давуу талууд бий эдгээрийгээ зөв ашиглаад ухаалаг барилдаж дархан аварга болохыг ерөөе.
Зочин [203.91.118.xxx] 2016-07-14 22:18
яалтчгүй сайн амжилт хүсье,
Зочин [139.5.219.xxx] 2016-07-14 22:09
Санжаадамбадаа үнэхээр баярлалаа. Чи шүү. Улам их амжилт
Зочин [122.201.24.xxx] 2016-07-14 12:05
Ухаанлаг ярилцлага байна. Манай эрчүүд нэг иймэрхүү л олон таван үггүй хүмүүс байсан чинь орчин үед скинни өмд өмссөн эсвэл олон таван юм ярьсан далчганасан эрчүүдээр дүүрээд байна даа. Бүгдийг нь үндэсний бөхөөр хичээллүүлчихвэл харин эршүүд болох юм биш үү.
Зочин [182.160.38.xxx] 2016-07-14 11:33
Сайхан наадлаа. Сайхан аварга төрлөө . Баяр хүргэе. Бөх сонирхогчид олон жил түрүүлнэ гэж харлаа.
Khuyagbaatar [103.23.51.xxx] 2016-07-14 11:15
Sanjaadamba mongol ulsiin avarga shvv dee, minii oilgodgoor Arhangai, Uvs aimguud mongol ulsiin 21 aimgiin neg gej boddog, Minii Uvs nutgiin naiz maani Sanjaa avarga boloh bolsoon gej demjij baina lee, nutag ornooroo baharhaj bolno, gehdee bidnii tsuuhun mongolchuud hoorondoo taltsaj huvaagdahaa bolih heregtei... Nyamdorj, Dorligjav darga Purevdagviig vnseed saihan bayar hvrgej
Khuyagbaatar [103.23.51.xxx] 2016-07-14 11:07
Sanjaadamba avargadaa bayar hvrgie, Gutliin vildveriin darga Duvchin bagshiin tani naiz tanii aavtai ner adil, minii uvgun ah neg yum duulgah hvv baigaa ner deeree barilduulah kompani olmoor baina geed minii hajuud utsaar yariad #ANOD# banknii buh bolgoj baisan sanagdaj baina. Odoo burhnii ornoos haraad bayarlaj baigaa baihaa, hvnii achiig dotroo vrgelj sanaj, tvmen olnoo hairlaj yavaarai...
Зочин [182.160.33.xxx] 2016-07-14 10:46
Увсчуудыг энэ жил сайхан дэвсэллээ
Архангайн хүү [202.179.29.xxx] 2016-07-19 12:38
Хөөе нусакаа битгий ингэж жалга довны хэрүүл үүсгээд бай. Хужаагийн шээс минь
Архангай [182.160.1.xxx] 2016-07-13 21:55
Санжаа аваргад баяр хүргэе.Шинэ арсландаа ч мөн баяр хүргэе.Маш сайхан сэтгэл дэнслүүлсэн барилдаануудыг үзүүлж биднийхээ мэлмийг сэтгэлийг итгэлийг мялаалаа.Үүнээс илүү наадам гэж юу байх вэ.Арслангын хувьд ярих юм байхгүй ээ сайхан барилдлаа үзлээ.Луйвар гэдэг зүйл шал ондоо зүйл шүү.Арслангийн тохой Бүрэнтөгс арслангийн хөл хоёр ерөөсөө хараа бараа газар хүрсэн шүү дээ.Тэгээд хөлийн цэц дахиуллаа.Хайнаа салгаад хаа очиж гуйж биш гуядаад давсныг та бид наадамчин олон харлаа үзлээ.Өөр яах гэсэн юм бэ.Бүрэнтөгс арслан харин жаахан арслангийн буурьгүй загнаад хийморьгүй зан гаргаж ёстой наадам нэгээр дуусчихаж байгаа юм шиг л авирлалаа. Арслан хүн муухай харагдсан юундаа ч сунаж унаад хусамаа голсон хүүхэд шиг ихэр татаад байгаа юм бүү мэд дээ хөөрхий.Арал байна бяр байна цол байна хамгийн гол нь нас байна шүү дээ ...Унаж л байдаг давж л байдаг зүлэг ногоон дэвжээ шүү дээ.Дахиж л битгий ийм муухай зан гаргаж байгаарай гэж хүсэх байна.
Зочин [202.70.46.xxx] 2016-07-13 21:16
Shine avarga Sanjaadambad bayar hurgey.
Зочин [59.153.85.xxx] 2016-07-13 17:38
Санжаадамбад баяр хүргэе
Зочин [43.242.243.xxx] 2016-07-13 17:16
Санжаадамбыг аварга болно гэж би бүр мэдээд байсан юмаа
Зочин [202.9.40.xxx] 2016-07-13 17:04
Маш олон хүнийг магнай тэнийтэл баярлууллаа. Аварга маань олон жил түрүүлээрэй .Бат -Эрдэнэ аваргын амжилтанд хүртэл түрүүлээрэй.
bayar [150.129.141.xxx] 2016-07-13 16:43
minii duu ard tumniihee itgeliig daaj ulam ih hicheej ushuu olon turuu avch bidniigee baysgaarai chamaig burhan iveeg
Зочин [103.229.122.xxx] 2016-07-13 16:15
Сайхан бөх, сайн ч бөх. Пүрэвдагва харин арчаагүй аргаар арслан цол авлаа.
зочин [103.229.121.xxx] 2016-07-13 16:07
бүрэнтөгс өөрөө бол хүмүүжилтэй аятайхан л хүү шиг харагдаг.Гэтэл залуу хүн байж үхэх нь дөхсөн амьтан шиг заавал давах билээ гэж төр,түмэн хоёроо хүндлэхгүй их сэжгийн зан гаргалаа.Энд хараалч баянмөнх л гай боллоо .Тэр хараалч өөрөө ч хэрүүл хийж, матаас бичиж амьдралаа өнгөрөөсөн бол одоо залуучуудын амьдралыг хэрүүл хараал хоёроор буртаглаж байна.Муугаас хор,модноос хөө гэж энэ.бүрэнтөгс залуу хүн.Наадам ч олон, түрүү ч олон. Хөлийн цэцийн шийдвэрийг үл тоомсорлож хараалчийн үгээр авирлавал олон түмний үзэн ядалтыг л төрүүлнэ шүү дээ. Үнэндээ бол арслан Пүрэвдагвыг давахгүй гэдгээ ойлгочихоод ийм сэжгийн авир гаргалаа л даа. Тийм илүү байсан бол дахиж барилдаад хага шидэхгүй юу.Их хараалчаа залгаж бага хараалч төрлөө л дөө.
Зочин [103.212.116.xxx] 2016-07-14 03:15
Estoi unen saihan hellee.
Q [139.5.218.xxx] 2016-07-13 15:49
Purevdagvat hun chanar geh yum bnuu ichej amidar
би [202.9.42.xxx] 2016-07-13 21:12
чамд хун чанар бна уу
gutalchin [203.169.50.xxx] 2016-07-19 14:03
tiim l bsiin bol 2 arslan 1 garidiin ali 1 n haychihgui yasiin
Ш. Сүхбаатар [27.123.214.xxx] 2016-07-13 15:49
Миний олон жил дэмжиж захыг нь мушгисан бөх маань наадмын түрүүгээр тодорч аварга боллоо. Азтай сайхан наадаж байнаа. Санжаадамбаа дархан аварга ойрхон байгаа шүү амжилт
Х.А [202.179.6.xxx] 2016-07-13 15:45
баяр хүргье, жил болгоны наадмаар таныг түрүүлэх болтугай гэж залбирдаг байлаа.Та угааса ард түмний аварга болчихсон байсан шүү дээ.Өшөө их амжилт хүсье
зочин [202.21.106.xxx] 2016-07-13 15:39
Үнэхээр сайхан барилдлаа.баяр хүргэе.Харин Пүрэвдагва хулхины арслан болов.
Еее [211.36.149.xxx] 2016-07-13 14:45
Сайхан туруулэнэ гэдэг эр хун .гэдэг тэр тусмаа бех хун гэдэг сайхан гундуугуй эгэл даруухан .аваргадаа баяр хургэе
Зочин [150.129.140.xxx] 2016-07-13 14:14
ЭнгИйн даруу аварга болох хүн мөндөө. Пүрэвдагва муухай онгироо дэвэхгүй гараа өргөөд л ёсоо мэдэхгүй сонин залуу байсан.
Зочин [61.85.133.xxx] 2016-07-13 13:40
Ci svv
НУТГИЙН АХ [202.9.41.xxx] 2016-07-13 13:20
НУЛИМАС МИНЬ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ГАРЛАА ДАЛАЙ ИХ АВРАГА БОЛООРОЙ ГЭЖ ЕРӨӨЕ.
Зочин [202.9.41.xxx] 2016-07-13 13:06
Дэмжиж явдаг бөх маань сайхан барилдаж түрүүлсэн шүү ёстой л аварга болох бөх дөө. Баяр хүргэе дархан аварга болоорой гэж ерөөе.
Muugii Muugii [202.9.40.xxx] 2016-07-13 12:00
Saihan bla avarga boloh hunii neg yahiin argagui munuu suu mun du bayr hurgiee.
byambasuren dambajantsan [202.126.91.xxx] 2016-07-16 12:15
sanjaadamba saihan amjil husie

Бидэнтэй нэгдээрэй