Шууд Chart

Монгол Улсад Итали Улсын элчин сайдын яам нээгдлээ

2016-07-14 22:46:49

Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилони нь  АСЕМ-ын Дээд түвшний 11  дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм. Тэрээр өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хамтаар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нээлтэд оролцов. Ёслолын ажиллагааны үеэр сайд Л.Пүрэвсүрэн, П.Жэнтилони нар нээлтийн тууз хайчлан, дурсгалын самбар дээр гарын үсэг зурлаа.  Гадаад хэргийн сайд нар Элчин сайдын яамны  цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч, тус Элчин сайдын яам нээгдсэнээр Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх нэгэн чухал алхам болж буйг тэмдэглэв.

Ийнхүү Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ үйл ажиллагаагаа эхлүүлж байна.


Монгол Улсад Итали Улсын элчин сайдын яам нээгдлээ  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй